Хэвлэх DOC Татаж авах
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ  МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр                                                                                                                    Дугаар А/419                                                                                                                                                   Улаанбаатар хот

 

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ

МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /ЭУБ-01 маягт/”-ийн загварыг 1 дүгээр, “Цахим хэлбэрээр гаргасан мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай мэдэгдэл /ЭУБ-02 маягт/”-ийн загварыг 2 дугаар, “Улсын бүртгэлийн бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл /ЭУБ-03 маягт/”-ийн загварыг 3 дугаар, “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх бүртгэл /ЭУБ-4 маягт/”-ийн загварыг 4 дүгээр, “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх бүртгэл /ЭУБ-05 маягт/”-ийн загварыг 5 дугаар, “Эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэл /ЭУБ-06 маягт/”-ийн загварыг 6 дугаар, “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ бүртгэл /ЭУБ-07 маягт/”-ийн загварыг 7 дугаар, “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн бүртгэл /ЭУБ-08 маягт/”-ийн загварыг 8 дугаар, “Эд хөрөнгийн эрхийн бусад бүртгэл /ЭУБ-9 маягт/”-ийн загварыг 9 дүгээр, “Хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэл /ЭУБ-10 маягт/”-ийн загварыг 10 дугаар, “Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэл /ЭУБ-11 маягт/”-ийн загварыг 11 дүгээр, “Бүртгэсэн гэрээ, гэрчилгээ, лавлагаа болон бүртгэхээс татгалзсан мэдэгдэл, түүнд хавсаргасан нотлох баримтын олголтын бүртгэл /ЭУБ-12 маягт/”-ийн загварыг 12 дугаар, “Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт /ЭУБ-13 маягт/”-ийн загварыг 13 дугаар, “Хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээ, ипотек болон шаардах эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгэх хяналтын хуудас /ЭУБ-14 маягт/”-ийн загварыг 14 дүгээр, “Архиваас хувийн хэрэг захиалах хуудас /ЭУБ-15 маягт/”-ийн загварыг 15 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /Д.Батболд/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Маягт шинэчлэн батлах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 512, 513 дугаар тушаал, “Журам батлах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                                  Б.БААСАНДОРЖ