Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД РЕГИСТРИЙН ДУГААР ШИНЭЭР ОЛГОХ, ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр                                                      Дугаар А/555                                                                               Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД РЕГИСТРИЙН ДУГААР ШИНЭЭР ОЛГОХ, ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Монгол Улсын иргэнд регистрийн дугаар шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Иргэний улсын бүртгэлийн газар /Т.Нармандах/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 331 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                                        Б.БААСАНДОРЖ