A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4688 дугаарт бүртгэв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

НЭРИЙН ДАНСНЫ 2018, 2019 ОНЫ ОРЛОГОД ТООЦОХ ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.7 дахь заалт, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан "Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох журам", Үндэсний статистикийн хорооны 2019 оны 01/969 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2018 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 4.8 хувиар, 2019 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 7.8 хувиар тус тус баталсугай.

2.Баталсан хүүгийн хэмжээг үндэслэн даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн өмнөх оны үлдэгдэл, 2018, 2019 оны орлогод тус тус хүү тооцох ажлыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулж даатгуулагчдыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба /Р.Отгонжаргал/-нд даалгасугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ

ЗХХАЭ-ийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн № 5 дугаарт нийтлэгдсэн.