A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4689 дүгээрт бүртгэв.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ТЭТГЭВЭР АВАХ ДУНДАЖ ХУГАЦААНЫ ИЛЭРХИЙЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор баталсан "Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, Үндэсний статистикийн хорооны 2019 оны 01/936 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгоход баримтлах тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл (К)-ийг эрэгтэй даатгуулагчид 2020, 2021 онд 15 жил 6 сараар, эмэгтэй даатгуулагчид 2019, 2020, 2021 онд 22 жил 6 сараар тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолоор баталсан тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр бодоход баримтлахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба /Р.Отгонжаргал/-нд үүрэг болгосугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ

ЗХХАЭ-ийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн № 5 дугаарт нийтлэгдсэн.