A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4694 дүгээрт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 52

Улаанбаатар хот

"ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТЫН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх, 9.1.6 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 64 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт, 2016 оны 12 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ЗХХАЭ-ийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн № 5 дугаарт нийтлэгдсэн.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ /ШУУДАНГИЙН СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ/

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 16 дугаар зүйлийн 16.3, Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх нөхцөл, шаардлага" /Шуудангийн сүлжээ байгуулах/-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус Хорооны 2019 оны "Шуудангийн сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага батлах тухай" 52 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ