A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 4695 дугаарт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

"ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх, 9.1.6 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2015 оны 13 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ЗХХАЭ-ийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн № 5 дугаарт нийтлэгдсэн.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

"ДОТООДЫН БОЛОН УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2019 оны "Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага батлах тухай" 53 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ