A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 47

Улаанбаатар хот

ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭТГЭЭДИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж байхаар тогтоосугай.

2. "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж улсын бүртгэлд бүртгүүлэх, биржийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын 2.10 дахь заалтын "2.4-2.91-д зааснаас" гэснийг "2.4-2.91-д заасан болон "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-д төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэхээс" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН