Хэвлэх DOC Татаж авах
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ЧАНАРТ ТАВИГДАХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр                             
Улаанбаатар хот                         

Дугаар А/374 

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ЧАНАРТ ТАВИГДАХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

            Монгол Улсын Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт, 18.8  дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

               1.Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний “Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах үйлчилгээний чанарт тавигдах шалгуур”-ыг хавсралтаар баталсугай.

               2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж, үйлчилгээний чанар, үр дүнд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Т.Бадрахбаяр/-т даалгасугай.

               3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус үүрэг болгосугай.

                                                         САЙД                             С.ЧИНЗОРИГ