Хэвлэх DOC Татаж авах
УРГАМАЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ

УРГАМАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр                                                                Дугаар 01                                                                                    Хүнгий

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17 дахь заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1,2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн , хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Г.Гэрэлт-Од/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Баярмаа/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                         А.АЛТАНСҮХ