Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр                                                                                                                Дугаар А/62                                                                                                                                                      Улаанбаатар хот

 

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөж байсан, эрх зүйн хэм хэмжээний үйлчлэл дууссан дараах тушаалыг хүчингүй болсонд тооцсугай:

1/“Хувийн хэрэг нотлох баримтын хавтасны загвар батлах тухай” Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд дарга бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр тушаал;

2/“Маягт батлах тухай” Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд дарга бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар тушаал;

3/“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг батлах тухай” Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд дарга бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 17 дугаар тушаал;

4/“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний загвар батлах тухай” Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд дарга бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр тушаал;

5/“Журам, загвар, маягт батлах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаал.

 

ДАРГА                                           Б.БААСАНДОРЖ