A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 12/08

Өргөн

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтоох итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн, газрын төлбөрийг ногдуулж орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Эрдэнэбилэг/-д даалгасугай.

3.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Чимэдцэрэн/-д үүрэг болгосугай.

4.Тогтоол гарсан тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны 9/02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА В.БАТЖАРГАЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 04

Өргөн

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Аймгийн ИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 6/25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Уг тогтоолыг хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах арга хэмжээг авч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ч.Оюунмандах)-д даалгасугай.

ДАРГА Г.АМАРЖАРГАЛ