- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам/
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/701
Зуунмод хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгарийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3, 29.1.6, 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 64.1, Автозамын тухай хуулийн 12.1.3, 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1."Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Д.Саран-Эрдэнэ/ -т үүрэг болгосугай.
ДАРГА Ж.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A