A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/48

Улаанбаатар хот

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг алба хаагчдаар судлуулж, мөрдүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн төв, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны "Журам батлах тухай" А/120 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал/-д даалгасугай.

5. Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.БААТАРЖАВ