Хэвлэх DOC Татаж авах
ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр                                                         Дугаар А/23                                                                             Улаанбаатар хот

 

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ 

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.10, 77 дугаар зүйлийн 77.7.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, 47.11, 47.19 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт /ТТ-15(4)/-ыг хавсралтаар баталсугай.

2.Шинээр батлагдсан маягтын дагуу тайлан, мэдээг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкаас бусад албан татвар төлөгчөөс хүлээн авч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

 

ДАРГА                                                       Б.ЗАЯАБАЛ