A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Аргачлал батлах тухай /Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/59

Улаанбаатар хот

Аргачлал батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 4 дэх заалт, 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн 4 дэх заалт, 7, 8 дахь хэсэг, Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, 10.1.19 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг 1 дүгээр, "Гадаргын болон газрын доорх усны экологийн итгэлцүүр"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү аргачлалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөрийг мэргэжлийн баг томилж тооцох, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль хамгаалах, уур амьсгалын санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт, харьяалах нутаг дэвсгэр, сав газартаа усны нөөцөд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Сав газрын захиргаадад тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалын хавсралтын "Усны экологи, эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлал"-ын 1.1.2 гадаргын усны экологи-эдийн засгийн үнэлгээ, 1.3.2 газрын доорх усны экологи-эдийн засгийн үнэлгээ, 2.2. Усны бохирдлоос үүдэх хохирол тооцох аргачлал" болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/388 дугаар "Аргачлал батлах тухай" тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ