A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар А/24

Улаанбаатар хот

Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрмийг 1 дүгээр хавсралтаар, зорчигч тээвэрлэх дүрмийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЭНХ-АМГАЛАН