Хэвлэх DOC Татаж авах
СҮМБЭР СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ТӨВ АЙМАГ

СҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр                                                         Дугаар 04                                                                             Жавхлант

 

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “з”, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, “Захиргааны ерөнхий хууль”-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.1.2, “Газрын тухай хууль”-ийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулж, журмын хэрэгжилтийг ханган, үр дүнг жил бүр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /А.Баасанхүү/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                           Д.БАТБИЛЭГ