A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 14/05

Баян-Улаан

ГАЗАР ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 1.2-ын "к", Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын Дэвшил 6 дугаар багийн нутаг "Боловсон", "Дайчин", "Цорж", "Дугант", "Хадан булаг", "Эхэн дэрсэн ус"-д хамаарах 2000-н га газрыг сумын тусгай хамгаалалтад 10-н жилийн хугацаатайгаар авсугай.

2.Тусгай хамгаалалтад авсан газруудын солбицол, зураглалыг хавсралт 1-ээр, газар нутагт мөрдөх дэглэмийг хавсралт 2-оор тус тус баталсугай.

З.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг дарга /Б.Ууганбаяр/, Байгаль Орчны хяналтын улсын байцаагч /Т.Цогзолмаа/, Газрын даамал /Г.Ариунболд/, иргэдийн Нийтийн Хурлын дарга /Д.Бямбаа/, багийн Засаг дарга /Ч.Чинбат/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА П.МӨНХТӨГС