A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийх журам
Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/266

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын удирдлага, хамтын ажиллагааны газар /Ц.Энхжавхлан/, Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ