A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/267

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцуулах хүсэлт гаргах, баталгаажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж, хавсралтаар батлагдсан маягтыг цахим татварын системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Татварын удирдлага, хамтын ажиллагааны газар /Ц.Энхжавхлан/, Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ