A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 69

Улаанбаатар хот

ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Казахстан Улсын Нур-Султан хотноо 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан "Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протоколыг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ