Хэвлэх DOC Татаж авах
ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ (Казахстан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 69

ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Казахстан Улсын Нур-Султан хотноо 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протоколыг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                  У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                            Ц.НЯМДОРЖ