A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 33/А/63

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ойн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3, 39.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Байгаль орчин, аялал жуучлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар /Б.Оюунсанаа/-т даалгасугай.

3. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуучлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар /Б.Оюунсанаа/, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газар /Д.Батбаяр/, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

САНГИЙН САЙД

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

Ч.ХҮРЭЛБААТАР

Н.ЦЭРЭНБАТ