- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох
САНГИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 33/А/63
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Ойн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3, 39.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаалыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Байгаль орчин, аялал жуучлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар /Б.Оюунсанаа/-т даалгасугай.
3. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуучлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар /Б.Оюунсанаа/, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газар /Д.Батбаяр/, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.
САНГИЙН САЙД | БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД |
Ч.ХҮРЭЛБААТАР | Н.ЦЭРЭНБАТ |
Текст томруулах
A
A
A