A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, МЭДЭЭ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар А/01

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягт (ТТ-03а), тайлангийн маягт нөхөх заавар, Тухайн сарын Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалт, Худалдан авалтын бүртгэл, Борлуулалтын бүртгэл, Гаалийн мэдүүлэг, Худалдан авалтын буцаалт болон хөнгөлөлтийн залруулагдах падааны жагсаалт, Борлуулалтын буцаалт болон хөнгөлөлтийн залруулагдах падааны жагсаалт, Тухайн сард хамаарах барилга байгууламж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, импортын падааны жагсаалт, падаан хэрэглэх заавар, Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс авсан худалдан авалтын мэдээг 1 дүгээр хавсралтаар, Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн маягт (ТТ-03б), хавсралт мэдээ, нөхөх зааврыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газар (Д.Цогзолмаа), Мэдээллийн технологи, статистикийн төв (Х.Батбаяр), Том татвар төлөгчтэй харилцах, аймаг, нийслэл, дүүргийн татварын / газар, нэгж/ хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/21 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ