Хэвлэх DOC Татаж авах
ПАДААН, БАРИМТ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧ БОЛОН  АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр                                                                                                                           Дугаар А/02                                                                                                                                                     Улаанбаатар хот

ПАДААН, БАРИМТ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР, АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧ БОЛОН

АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан”, Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хэрэглэх зааврыг 1 дүгээр хавсралтаар, “Дахин давтагдашгүй төлбөрийн дугаарын тодорхойлолт”-ыг 2 дугаар хавсралт, Урьдчилж орсон орлого /гарсан зарлага/-ын баримтыг 3 дугаар хавсралт, "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-ыг 4 дүгээр хавсралт, “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл” (Маягт ТТБ-01а)-ыг 5 дугаар хавсралт, “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ”-г 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж, хяналт тавьж, програмчлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газар (Д.Цогзолмаа), Мэдээлэл технологи статистикийн төв (Х.Батбаяр), том татвар төлөгчтэй харилцах нэгж, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Гааль, татварын ерөнхий газрын даргын батласан 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 ДАРГА                                                   Б.ЗАЯАБАЛ