- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар А/05 Улаанбаатар хот
ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2020 ОНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хүн амын амьжиргааны доод түвшин"-ий 2020 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Шинэчлэн баталсан "Хүн амын амьжиргааны доод түвшин"-г холбогдох байгууллагад албан ёсоор хүргүүлж, нийтэд мэдээлэхийг Тамгын газар /Ч.Цэвэгдорж/-т даалгасугай.
ДАРГА А.АРИУНЗАЯА