Хэвлэх DOC Татаж авах
ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар/

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр                                                Дугаар А/219                                                                      Сайншанд сум

 

ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “ж”, 29.2 дахь заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалт, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” аймгийн дэд хөтөлбөрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Долоо хоног бүрийн Баасан гаригт аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

3.Шинэчлэн тогтоосон цагийн хязгаарыг мөрдүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /Г.Эрдэнэбаатар/, Мэргэжпийн хяналтын газар /М.Мөнхбаяр/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Ч.Түвшинтөр/-т үүрэг болгосугай.

5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2009 оны А/454, 2015 оны А/450 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                     Т.ЭНХТҮВШИН