A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМАГ

БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар XI/08

Өлзийт

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захирагаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. дахь хэсгийн "д" заалт , Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан газрын үнэлгээний бүсийг сумын төвийн хил заагаар тогтоосон зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хувь хэмжээг тотооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 39 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах төсөвт төвлөрүүлэх зэргийг төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга /Б.Ёндон/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.БУМЧИН

БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 07

Баяннуур сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 заалтыг үндэслэн сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит XV хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын ИТХ-ын 2019 оны "Газрын төлбөрийн бүс, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 11/08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргэж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Батхуяг)-т даалгасугай.

ДАРГА А.АЛТАНЦЭЦЭГ