A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМАГ

ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 09/07

Мандал

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж буй газарт ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хил заагийг харуулсан зургийг хоёрдугаар хавсралтаар, бүсийн хил заагийг тогтоосон солбицолыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг Засаг дарга /Б.Бат-Эрдэнэ/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Н.АМАРТҮВШИН

БУЛГАН АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар XI/03

Орхон сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 09/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах арга хэмжээг авч, тоогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Д.Туул)-д даалгасугай.

ДАРГА Ч.ОЮУНЧИМЭГ