A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Төсвийн тухай хуулийн 10.1.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. Төвийн зардлыг 2021 оноос жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт үүрэг болгосугай.

3. Төвийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгон алдагдлыг бууруулах, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

4. Төвийн эд хөрөнгийн бүртгэл, ашиглалтад хяналт тавьж, хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн өмчид бүртгэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ