A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад 2020 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн/* БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын 2021 оны А/52, А-42, А/71 дүгээр хамтарсан тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/125,А-69,А/143

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол Улсад 2020 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/59/А-45/А/81 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Н.ЦЭРЭНБАТ

Ч.УЛААН

Д.САРАНГЭРЭЛ