A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 32/03

Улаанбаатар хот

"ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хог хаядлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01/07 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах зорилго бүхий "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /Б.Батбямба/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс нийслэлийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Амарсайхан/-д даалгасугай.

4.Журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны "Журам батлах тухай" 86 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ДАГВА