A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 15/08

Даланзадгад

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Даланзадгад сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил заагийн зургийг нэгдүгээр, газрын төлбөрийн суурь үнэ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /Т.Алтансүх/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6/8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Ц.БАТ-ЭРДЭНЭ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАЛАНЗАДГАД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 05/06

Даланзадгад

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/6 дугаар тогтоолыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 15/08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Г.МЭНДЭЭ