A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 9

Улаанбаатар хот

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон явуулж, дүнг 2021 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т даалгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 46 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) 2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан удирдамж, Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, асуулгын дагуу зохион байгуулж, дүнг 2021 оны III улиралд багтаан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 46 дугаар тогтоол, 2021 оны 278 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан удирдамж, Үндэсний статистикийн хорооноос баталсан маягт, асуулгын дагуу зохион байгуулж, дүнг 2022 оны III улиралд багтаан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай. 

3. Төрийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулахад шаардагдах 330.0 (гурван зуун гучин) сая төгрөгийг 2022 оны улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй. 

/ Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 46 дугаар тогтоол, 2021 оны 278 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон /

4. Орон нутгийн өмчийн үзлэг, тооллого явуулахад шаардагдах зардлыг 2022 оны орон нутгийн төсвийн төсөлд тусгуулан санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай. 

/ Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 46 дугаар тогтоол, 2021 оны 278 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон /

5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ