A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМ, ЦАГААН НУУР СУМ, БУГАНТ ТОСГОНЫ ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, Цагаан-нуур сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хоёрдугаар, Бугант тосгоны цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг гуравдугаар, Алтанбулаг сумын усны үйлчилгээний суурь хураамжийг дөрөвдүгээр, Цагаан-нуур сумын усны үйлчилгээний суурь хураамжийг тавдугаар, Бугант тосгоны усны үйлчилгээний суурь хураамжийг зургаадугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Урсгал ус" ХХК /А.Алтансүх/-д үүрэг болгосугай.

3. Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчлан ойлгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг "Урсгал ус" ХХК /А.Алтансүх/-д үүрэг болгосугай.

4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ