- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дугаар А/269 Улаанбаатар хот
МАЯГТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний албан татвар төлсөн гэрчилгээний маягтын загвар”-ыг 1 дүгээр, “Гэрчилгээг хэрэглэх заавар”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хавсралтаар батлагдсан маягтыг цахим татварын системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Татварын орлогын газар /Д.Цогтжаргал/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус даалгасугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ