


ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дугаар А/270 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Татварын өрийг татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс гаргуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татвар орлогын газар /Д.Цогтжаргал/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус даалгасугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
