A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/272

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий газрын 77 дугаар зүйлийн 77.7.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн болон харьяа нэгжийн дарга нарт даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татварын удирдлага, хамтын ажиллагааны газар /Ц.Энхжавхлан/, Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ