A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 114

Улаанбаатар хот

ДААТГАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЁС ЗҮЙН ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, 6.2.4, Даатгалын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Даатгалын зах зээлийн ёс зүйн журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолын 1-д заасан журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 209 дүгээр тогтоолоор баталсан "Даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах ёс зүйн журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН