Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ,  ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХ ОЛГОЛТ, БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 11-ны өдөр                                                                           Дугаар 120                                                                  Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ,

ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХ ОЛГОЛТ, БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.1, 6.3.2, 6.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг хавсралтаар баталсугай. 2.Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дотор ирүүлэхийг үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдэд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

ДАРГА                                                       Д.БАЯРСАЙХАН

/Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 179, 2020 оны 255 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/