Хэвлэх DOC Татаж авах
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 90

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын “е/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” гэсэн хэсэгт дор дурдсан агуулгатай 9 дэх дэд заалт нэмсүгэй:

      “9. Санхүү, хөрөнгө оруулалтын газар.”

3. “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын “е/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” гэсэн хэсгийн “1.Бодлого, төлөвлөлтийн газар (нийгмийн хамгааллын бодлогын хэлтэс, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй)” хэсгээс “хэлтэс хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн” гэснийг, мөн “3.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, санхүүгийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй)” гэсэн хэсгээс “санхүүгийн хэлтэс” гэснийг тус тус хассугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын  7-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”, мөн “Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоолын 4, 5, 6, 7, 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                           С.ЧИНЗОРИГ