A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 10/05

Баянбулаг

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Р.Жамъяндорж/-д, Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Ж.Батнасан/, Байгаль хамгаалагч /Б.Лхагва-Очир/, Татварын улсын байцаагч /М.Жаргалмаа/ нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ч.Ганболд/-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БАТСАЙХАН