Хэвлэх DOC Татаж авах
ҮЙЛДЭХ БАРИМТ БИЧГИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр                                                                                                               Дугаар А/43                                                                                                                              Улаанбаатар хот

 

ҮЙЛДЭХ БАРИМТ БИЧГИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Татварын улсын байцаагчийн үйлдэх “Мэдэгдэл”-ийн загварыг 1 дүгээр, “Шаардах хуудас”-ны загварыг 2 дугаар, “Битүүмжлэх акт”-ын загварыг 3.4 дүгээр, “Битүүмжлэлийн хуудас”-ны загварыг 5 дугаар, “Нөхөн ногдуулалтын акт”-ын загварыг 6 дугаар, “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ын загварыг 7 дугаар, “Илтгэх хуудас”-ны загварыг 8 дугаар, “Тэмдэглэл”-ийн загварыг 9, 10, 11 дүгээр, “Татварын буцаан олголтын акт”-ын загварыг 12 дугаар, “Нэхэмжлэх”-ийн загварыг 13 дугаар, “Урьдчилан нэхэмжлэх хуудас”-ны загварыг 14 дүгээр, “Мэдэгдэх хуудас”-ны загварыг 15, 16 дугаар, “Шаардлага”-ын загварыг 17 дугаар, “Суутгалын хүсэлт”-ийн загварыг 18 дугаар, “Хуваарилалтын тооцооллын акт”-ын загварыг 19 дүгээр, “Зарлан дуудах хуудас”-ны загварыг 20 дугаар, “Битүүмжлэх мэдэгдэх хуудас”-ны загварыг 21, 22 дугаар, “Зөвлөмж”-ийн загварыг 23 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан үйлдэх баримт бичгийн загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Татвар хураалтын удирдлага, арга зүйн газар /Д.Цогтжаргал/, Татварын хяналт шалгалт, арга зүйн газар /Б.Бадамцэцэг/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                               Б.ЗАЯАБАЛ