Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4741 дүгээрт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр                                                                Дугаар 05                                                                       Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.9 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.“Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолоор баталсан “Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгслийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ыг мөрдөж, хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга /Г.Баясгалан/, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга /захирал/ нарт даалгасугай.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны “Журам, жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

 

ДАРГА                                                         Д.САРАНГЭРЭЛ

 

 

 

ЗХХАЭ-ийн 2020 оны 04  сарын 03-ны өдрийн  № 10-т нийтлэгдсэн.