


2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, 9.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 161.1, Төсвийн тухай хуулийн 15.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Усны газрыг байгуулсугай.
2. Усны газрын орон тооны дээд хязгаарыг 38 байхаар тогтоосугай.
3. Усны газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, мөрдүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад үүрэг болгосугай.
4. Усны газрын 2020 оны үйл ажиллагааны зардлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын батлагдсан төсвийн багцын хүрээнд шийдвэрлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
5. “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэсэн заалтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганад “4. Усны газар” гэж нэмсүгэй.
6. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн баганын “ 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21.” гэсэн дугаарлалтыг “5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22.” гэж өөрчилсүгэй.
7. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар”-т дор дурдсан агуулгатай 29 дэх заалт нэмсүгэй.
29. | Усны газар | 38 |
№ | Төсвийн төвлөрүүлэн захирагч | Харьяалах төсөв |
25. | Усны газрын дарга | Усны газар болон Гол, мөрний сав газрын захиргаадын төсвийн |
10. Усны газар байгуулсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 390 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал
жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
