A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 10/10

 Хөхбүрд

ХОГ ХАЯГДЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 "3" дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын хураамж тооцох аргачлал зааварчилгааны дагуу иргэн, аж ахуйн нэгжид ногдуулах үйлчилгээний хураамжийг боловсруулсан аргачлалыг иргэдэд хэлэлцүүлж гарсан шийдвэрийн дагуу өрхийн хог хаягдлын хураамжийг 5000 төгрөгөөр тогтоосугай.

2.Энгийн хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх, булшлах зардлыг үндэслэн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тооцох нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Хог хаягдлын хураамж төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэх, олон нийтийн ажилтан ажиллуулах, хог хаягдлын устгал, тээвэрлэлт, цуглуулах асуудлыг бүрэн шийдвэрлэж сумын нэгдсэн хогийн цэгийг ландфилын аргаар булшлах, хог тээвэрлэлтийг зөвшөөрөлтэй иргэнээр гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга Ж.Хатанбаатар, байгаль орчны хяналтын улсын хяналтын байцаагч П.Мөнхтогоо, 4-р багийн Засаг дарга Б.Эрдэнэбаатар нарт үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, хурлын дарга /Г.Орхонтуул/-д даалгасугай.

ДАРГА Г.ОРХОНТУУЛ