A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ МАГАДЛАН ШИНЖЛЭХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/179

Улаанбаатар хот

ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ МАГАДЛАН ШИНЖЛЭХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.18, 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Өрхийн эрүүл мэндийн төвийг магадлан шинжлэх шалгуурыг нэгдүгээр, Сум, тосгоны эрүүл мэндийн төвийг магадлан шинжлэх шалгуурыг хоёрдугаар, Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд магадлан шинжлэх шалгуураар үнэлгээ хийх аргачлалыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эрүүл мэндийн байгууллага, магадлан итгэмжлэлийн шинжээчдийг магадлан шинжлэх шалгуураар үнэлгээ хийх арга зүйгээр ханган, сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

3. Эрүүл мэндийн байгууллага, шинжээчдэд хийх сургалтын зардлыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 07 дугаар тушаалын 3, 4, 5 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ