A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 

Улаанбаатар хот

Дугаар А/152

НИЙТЛЭГ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү нийтлэг шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгосугай.

3.“Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Нийтлэг шаардлагын хэрэгжилтэд жил бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.

 

 

 

                               

                                          САЙД                                     Ё.БААТАРБИЛЭГ