Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

  ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2020 оны хаврын тариалалтад шаардагдах 15.0 /арван таван/ мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 /нэг зуун жаран/ мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тос импортлоход гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Гаалийн албан татвараас чөлөөлөх улаан буудайн элит үр, хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, элсэн чихэр, ургамлын тосны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР